http 6
Ардын намынхан орон нутагт ажиллана
Тусгаар тогтнолын ордон
2013.11.18
Улстөр

Ардын намынхан орон нутагт ажиллана

МАН-ынхан маргаашаас эхлэн орон нутагт ажиллахаар болжээ. Тэд намынхаа 27 дугаар их хурлын шийдвэрийг үүрийнхээ гишүүдэд танилцуулж, орон нутгийн иргэдтэй уулзаж ярилцах юм байна. Ингэхдээ тус намын дарга нар нь аймгуудаа хуваан авч, нэгэн зэрэг очиж ажиллах гэнэ.

Хангайн бүсийн аймгуудад УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар удирдан ажиллах бол төвийн бүсэд Ж.Эрдэнэбат, Н.Энхболд, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар ажиллана.

Харин зүүн аймгуудад Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, баруун аймгуудад Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ц.Дашдорж, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Тэдний орон нутагт ажиллах хугацаа ирэх сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ