http 6
Л.Энх-Амгалан: Төгрөгийн чадвар 20 хувь суларсан
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.11.05
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Төгрөгийн чадвар 20 хувь суларсан

УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гарагт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Мөнгөний бодлогын төсөлтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр  дүнтэй байсан эсэх нь маргаантай байна. 

Шахатуун, гурил, махны үнийг хэрхэн тогтворжуулсан талаар тооцоо судалгаа байгаа эсэх, валютын ханшийн өсөлтөөс хамаарч төгрөгийн чадвар 20 хувь суларсан. 2014 онд Монголбанкнаас ямар арга хэмжээ авах зэрэг асуудлыг тодруулсан. Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал "Эдийн  засгийг тогтворжуулах том бодлогын хүрээнд  Үнэ тогтворжуулах төсөлд 600 тэрбумыг зарцуулсан.

Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.  Хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний  үнэ 360 хувиар өсдөг  байснаас 10 хувь, инфляци 13-14 хувьтай байдаг байсан бол одоо  9 хувьтай  байна. Шатахууны үнэ 140-150 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ жил нэмэгдээгүй. Эдийн засаг 14 хувийн өсөлттэй байгаа. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол манай эдийн засгийн өсөлт хасах гарах байсан" гэв

ШИНЭ МЭДЭЭ