http 6
Шинэ мөрөн форум амжилттай болж өндөрлөлөө
УИХ-ын Гишүүн, Л.Энх-Амгалан
2013.11.05
Орон нутгийн хөгжил

Шинэ мөрөн форум амжилттай болж өндөрлөлөө

Мөрөн сумын ЗДТГ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын хамтран зохион байгуулсан Шинэ мөрөн форумд 300 орчим төлөөлөгчид оролцож 160 зорилтыг тодорхойлж *ШИНЭ МӨРӨН ФОРУМ* -ААС 2014-2016 ОНД ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨМЖ-ийг гаргалаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Шинэ-Мөрөн форумд тавьсан илтгэлд Шинэ Мөрөн хөтөлбөр бол дан ганц орон сууцны хөтөлбөр бус Мөрөн сумын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүх л асуудал энэ хөтөлбөрт багтаж буйг онцоллоо.

Тохилог амины орон сууцны төлөвлөлт, Иргэдийн орлоготой уялдсан банк санхүүгийн зохицуулалт,  Иргэдийн түлшний үнийг бууруулах, түлшийг дан ганц модоор бус олон эх үүсвэрээр бэлтгэх, Томоохон нүүрсний уурхайгаас татах үнийн судалгаа, Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэхэд

Мөрөн хотын шинэ эмнэлэг байгуулах, Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, Усан бассейн бүхий 640 хүүхдийн шинэ сургууль,  цэцэрлэг, спорт заалны хангамжыг 2016 он гэхэд хэрхэн нэмэгдүүлэх, Мөрөн хотын гэрэлтүүлэг, дотоод замын ажилд хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ