http 6
Монгол улсын их хурлын гишүүн Л.Энх-Амгалан
2013.10.18
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Бүх зүйлийн бурууг хэн нэгэн рүү чихэх хэрэггүй

УИХ-ын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

“Бүх зүйлийн бурууг хэн нэгэн рүү чихэх хэрэггүй. Засаглалын тогтолцоо гажиг болсон гэдэг нь үнэн.

Мөн биднээс шалтгаалсан буруу зүйлүүд байна. Жишээлбэл, экспортын ихэнх хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүн ямар ч өрсөлдөх чадваргүй болчихлоо.

Ер нь төсвийн шаардлагыг хангаагүй хөрөнгө оруулалтыг оруулж ирж байгаа нь холбогдох сайд, дарга нарын л буруу. Мөн дутуу орхисон хөрөнгө оруулалтуудаа дуусгах хэрэгтэй”.

ШИНЭ МЭДЭЭ