2023.09.11

Сэргэлэн, Лүн сумын соёлын төв шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Сэргэлэн сумын уламжлалт “Эрүүл мэндийн нэгдсэн өдөрлөг”, ”Соёмбо цогцолбор”-ын нээлт, үе үеийн төгсөгчдийн зохион байгуулдаг “Бэсрэг наадам”, “Соёлын сэргэлт” зэрэг арга хэмжээнд зорин очиж оролцлоо.

Сэргэлэн сумынхаа уламжлалт өдөрлөгт оролцох үеэрээ сумын соёлын төвд нэн шаардлагатай байгаа өсгөгч, пүльт, тэжээлийн блок, чанга яригчийг хүлээлгэн өглөө.

Мөн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойн баярт оролцлоо.

Сургуулийнхаа ойн баярт хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчид, ахмад багш нар, багш ажилчид, сургуулийн удирдлагууд, одоо суралцаж байгаа нийт сурагчиддаа түүхт ойн баярынх нь халуун мэндийг хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Лүн сумынхаа сургуулийн ойн баярт оролцох үеэрээ сумын соёлын төвд нэн шаардлагатай байгаа өсгөгч, пүльт, тэжээлийн блок, чанга яригчийг хүлээлгэн өглөө.