Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ
2023.07.05

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.