Ж.Бат-Эрдэнэ: 14 мега төсөлд хэрэгтэй нь ч бий, шаардлагагүй нь ч бий
2025.06.09

Ж.Бат-Эрдэнэ: 14 мега төсөлд хэрэгтэй нь ч бий, шаардлагагүй нь ч бий

Дараагийн Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа ирсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсныг хэлээд улс орны нөхцөл байдлыг бүхэлд нь томоор нь харах хүнийг Ерөнхий сайдаар томилох ёстой гэдгийг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ"Манай намаас мэргэжлийн Засгийн газрыг байгуулах ёстой гэж удаа дараа ярьж байна. Мэргэжлийн Засгийн газар гэдэг энэ салбарт хэрэгжүүлээд бүтээгүй болон юу хийх ёстойг томоор нь харж байдаг Засгийн газар. Энэ хүрээнд Ерөнхий сайдаас бүх асуудал хамаардаггүй. Баг байдаг. Багийг бүхэлд нь харах хүн зайлшгүй хэрэгтэй байна. Хамтарсан Засгийн газар байх нь зүйтэй. 126 гишүүнтэй парламент, холимог тогтолцооны гол ач холбогдол нь олон намыг тогтолцоо, хяналт. Ийм тогтолцоо бий болгож чадсан. Хэдийгээр АН-тай нэгдсэн ч гэсэн тэд үгээ хэлж байгаа нь ардчиллын үнэ цэн. Нэгнийгээ татаад унагаад байдаг биш дэмжээд явдаг байх ёстой.

Гадаад худалдаа зогсонги байдалд орчхоод байна. Эдийн засаг хүнд байна. Засгийн газрын бүтцийг цомхотгож, өөрчлөлт хийх хэрэгтэй. Боомтын яам, 20 минутын хот яамыг хот руу нь Зам тээврийн яаманд нь өгөх ёстой. 14 мега төсөлд хэрэгтэй нь ч байна, хэрэггүй нь ч байна. Тэгэхээр үндсэндээ тодотгол хийх хэрэгтэй. Үүнд тохирсон хөтөлбөрийг оруулж ирэх ёстой. Цомхон, мэргэжлийн Засгийн газар байх ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Түүний хувьд Засгийн газрыг жагсаалтыг баталж, өөрчлөлт оруулдаггүй байх нь илүү оновчтой гэж үзэж байгаагаа ч хэлсэн юм. 

Нэр нь яригдаж байгаа хүмүүст сайн муу тал байгаа гэдгийг тэрбээр хэлсэн бөгөөд Ерөнхий сайдаас бүх зүйл хамаарахгүй тул Засгийн газрыг бүтцийг зөв зурж, цомхон мэргэжлийн ажиллах ёстой гэлээ.