
2025.05.27
Баянхонгор аймагт Ерөнхий хяналтын сонсголын урьдчилсан хэлэлцүүлэг болно
“Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүн хяналт”-ын ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны 09.00 цагт болно.
Хяналтын сонсгол 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд тус тус зохион байгуулахаар боллоо.
ЕХС-ыг тус ажлыг санаачилсан "Иргэн та хүч" залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн, D-Parliament өргөдөл гомдлын системийн санаачлагч Б.Өлзийбат даргалан явуулна.
undefined