Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2023.06.29

Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.