2022.03.31

Д.Батлут: Эрүүл мэндийн яам ажлаа хий

УИХ-аас анхан шатны эмнэлгүүд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэг иргэнд ноогдох санхүүжилтийн хэмжээг 2 дахин нэмэх шийдвэр гаргаж төсөв баталсан. Гэвч одоог хүртэл энэ мөнгийг олгож эхлээгүй байна.

Эрдэнэт хотоор жишээлэхэд уг шийдвэрийн дагуу манай хотын өрхийн эмнэлгүүд 2022 онд нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авна. Мөн Жаргалант сумын эмнэлэг 820 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй болох ёстой ч одоо болтол хэрэгжихгүй байна.

Хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр ажилтнуудынхаа цалинг нэмэх бүрэн боломжтой. Үүний тулд ТУЗ-ийг нь байгуулж, өөрсдөө бие даасан менежмент хэрэгжүүлэх боломжийг нь бий болгох ёстой.

Энэ ажил Эрүүл мэндийн яам дээр гацаж байна. Тэгсэн атлаа хэрэгжилтийг нь 90 хувь гэж УИХ-д танилцуулдаг. Цаасан дээр бичсэн зүйл нь бодит байдлаас хол зөрүүтэй байна" хэмээв.