Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна
2022.03.30

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

МУ-ын Засгийн газраас салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Донорын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Эрүүл мэндийн салбар иргэнээ өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг 2022 оны 5 сарын 1-нээс улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эмч нарын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам эмч, эмнэлгийн ажилчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.