Эмч нартаа талархах өдөр тохиолоо
2022.03.30

Эмч нартаа талархах өдөр тохиолоо

Өргөсөн тангарагтаа үнэнч байж ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд эгнэгт зогсож, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх эрхэм үйлсэд зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн ажилчдадаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье!

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улс эмчдээ талархах "Талархлын өдөр" болгон 10 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат энэ өдрийг тохиолдуулан эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.