2022.01.14

С.Чинзориг: Төлөөллийн байгууллагын орон тооны бус ажиллагсдыг сонгогчдын саналаар эгүүлэн татах нь зөв үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдээс санал авах журмын 4.2-д Нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилж оруулж ирнэ гэсэн нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөх үү?

Хоёр дахь журамд, ИТХ-ын  төлөөлөгчийг иргэдийн хүсэлтээр эргүүлэн татна гэсэн байна. Үүнийг оруулах асуудал байна? Сонгогчдын 10 хувь гэхээр нэг сумын төлөөлөл 200 хүний 10 хувь нь 20 хүн ш дээ. Энэ хатуу заалт байна. Энэ асуудал байж болохгүй.Бид парламентын гишүүдээ эргүүлэн татах асуудлыг шийдээгүй байж, орон нутгийн төлөөлөгчдөд ингэж хандаж болохгүй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn