2020.12.02

Н.Энхболд: Хуулийн этгээд эрх нь байгаа бол үүрэг хариуцлага байх хэрэгтэй гэсэн санааг тусгах хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлттэй холбоотойгоор байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуулаа:

Хуулийн заалтын 18.3-ын эрхтэй гэсэн  дээр үүнийг дагаад үүрэг хариуцлага байна гэдгийг энд оруулж өгөх үү 18.4-т тусгайлсан хуулиар оруулчих уу? Монгол Улс нэгдмэл гэдэг үгийг бүх үгийнхээ суурин дээр гаргаж байх хэрэгтэй. Үүнийг тодруулахгүйгээр асуудлууд түрүүчээсээ гарч эхэлсэн. Уул, уурхайн томоохон нөөцтэй аймгууд дээр асуудлууд гарч эхэлсэн. Нэгдмэл улс гэдгийг бүх юмны суурь болгон гаргаж байх ёстой.

Эрхийнх нь хажуугаар үүрэг хариуцлага байвал болж байна. Ганцхан эрхтэй гэчихээр аймаг юм хийчихээд сүүлд нь эрхийг нь гаргах гэхээр улсаас нэхээд байдаг байж болохгүй юм. Дараагийн хэлэлцүүлгээрээ хуулийн этгээд байгуулах эрхтэй гээд үүнийг томъёололтой байх талаар бодоорой. Үүнийг дагасан үүрэг нь тэндээ байх ёстой гэсэн санааг хэлье.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Энэ нэгжийн хууль бол юмыг хязгаарлах гэж байгаа хууль биш. Орон нутгийн өмчит хууль дээр эдийн засгийн хувьд юмыг нь нээж өгөөд хязгаарлах зүйлсийг нь бусад хуулиараа тухайн үед нь тавигдаж болдог байх ёстой. Одоо орон нутгийн өмчид этгээд компаниуд замаа алдаад хэрэгтэй хэрэггүй юм байгуулаад гэж байна. Орон нутгийн өөрт нь олгогдсон чиг үүргийн юмыг хийх ёстой.