Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.06.12

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан  санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж таслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.