“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт
2014.12.08

“Ардчилсан нийгмийг дүгнэе” буюу “Ардчилал ба шашин”

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс “Ардчилсан нийгмийг дүгнэе” цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Ардчилал ба шашин” гэсэн сэдвийг хөндөн, иргэдтэй үзэл бодлоо хуваалцлаа.

2014 оны 12 сарын 10-нд болох “Ардчилсан нийгмийг дүгнэе” ард түмний чуулгантай холбоотойгоор уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа юм.

Тус чуулганыг  Ардчилсан нийгэм байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд юу болж өнгөрсөн, амьдрал дээрх бодит дүгнэлтийг хийх зорилготойгоор  зохион байгуулах аж.

Хүний хийж мөрдөгддөг зан үйл нь хууль тогтоомжийн хэр хэмжээгээр, шашны зан үйлээр зохицуулагдаж байна. Тэгэхлээр шашин гэдэг зүйл хүн амын сэтгэл зүй нийгмийн зохион байгуулалтад чухал нөлөөтэй байдаг учраас  зайлшгүй ярих ёстой асуудал юм.

                             -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү