"Бусдад амьдрал бэлэглэе" сайн үйлсийн арга хэмжээ боллоо
Худалдан авах ажиллагааны газрын хамт олон "Бусдад амьдрал бэлэглэе" сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэв.
2014.11.05

"Бусдад амьдрал бэлэглэе" сайн үйлсийн арга хэмжээ боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын хамт олон "Бусдад амьдрал бэлэглэе" сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэж цусаа хандивлалаа.

ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны хүн амын 3 хувь нь цусаа тогтмол хандивладаг бол улсынхаа цусны хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Харин энэ үзүүлэлт манай улсад 0,8 хувьтай байна.

Дэлхийн хүн амын дунд цус багадалтыг судлахад сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 76,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдэд 69 хувь, эмэгтэйчүүдэд 73,5 хувь тохиолдож байсан бол, сургуулийн насны хүүхдүүдэд 33 хувь, эрэгтэйчүүдэд 40,2 хувь, өндөр настаны дунд 39,1 хувь буюу харьцангуй бага тохиолдож байна.

Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жилд донорын тоо болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин өссөн боловч төрөхийн хүндрэл, осол гэмтэл, хорт хавдар, төрөлхийн цусны эмгэгүүд болон бусад өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ мөн адил өссөөр байна.

Та цусаа хандивласнаар бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм.