Цэцэрлэгтэй болсон ч улсын комисс хүлээж авахгүй өнөөг хүрчээ
МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах “Иргэдийн цаг” аяныг эхлүүлээд байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу МАН- ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараар ахлуулсан ажлын хэсэг аймаг, нийслэл дүүрэгт очиж ажиллах юм.
Аяны үйл ажиллагаа аравдугаар сарын 13-нд Дорноговь аймгаас эхэлж, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгуудад үргэлжилж байгаа. юм. Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Энэ үеэр XVI хорооны Нутагт байрлах 130 дугаар цэцэрлэгийн уйл ажиллагаатай танилцав. Энэхүү цэцэрлэг 2011 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай, Канад технологиор баригдаж дууссан боловч улсын комиссхүлээж аваагүй шалтгаанаар ашиглалтад ороогүй өнөөдрийг хүрчээ.
Тус хороонд үүнээс өөр цэцэрлэг, бас сургууль байдаггүй тул хорооны 2560 хүүхэд зөвхөн энэ цэцэрлэгийг нээхийг л хүлээж байгаа аж. “Энэ хорооноос УИХ-д сууж байгаа БСШУ-ы сайд Л.Гантөмөр бидэнтэй ирж уулздаггүй, энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна. Энэ асуудлыг хороондоо тавихад уурладаг, сүүлдээ хүлээж авахаа больсон, та нар ингээд байвал гацаад байна, дуугүй бай гэдэг хариуг өгдөг болсон.
Гэвч дахин төлөвлөлтөд орсон айлууд ихээхэн бухимдалтай байгаа юм билээ
Гэр цэцэрлэгийг нээх зөвшөөрөл өгөөч гэхэд элдэв шаардлага нэхээд гарын үсгээ зурж өгдөггүй, зөвшөөрөл олгодоггүй” гэж XVI хорооны иргэн н.Батцэцэг хэлсэн. Мөн энэ үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хөндөгдсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн XV хороо Дамбадаржаа орчмын 13 га газар дахин төлөвлөлтөд орохоор тусгасан. Гэвч дахин төлөвлөлтөд орсон айлууд ихээхэн бухимдалтай байгаа юм билээ.
“Намайг жилийн өмнө байшингаа нураа гэсэн. Нураасан. Гэвч одоо болтол ажил нь эхлэлгүй хоёр жил болж байна. Харин би орох оронгүй боллоо, яах вэ” гэж XV хорооны иргэн Жигжиджав хэлж байхад тус хорооны иргэн Давааням бас түүнтэй адил зовлон ярьж байв. Мөн Бэлх захаас худалдаа наймаа хийхээр ирсэн хүмүүс зуслангийн чиглэлд таксинд явдаг иргэдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг ирсэн сургаар бүчин ирж, асуудлааам уралдан ярьцгаалаа.
Нийслэл хотын хаа сайгүй байх архидалт ядуурлыг тэндээс бас л олж харах. Хөдөлмөрийн насны залуучууд эх орныхоо төлөө, өөрийнхөө амьдралын төлөө ихийг бүтээхийн бус гагцхүү шил архиоролдон бөөгнөрөн суух нь үнэхээр эмгэнэлтэй. Зарим иргэний үгийг хүргэе. XVI хорооны иргэн Ё.Лувсанням “Улс орны байдлыг ард түмний амьдралаар нь дүгнэдэг гэдэг. Гэтэл энэ тухай ярихгүй, хий улстөржиж байна. Сая гал унтраах маягаар тэтгэвэр, тэтгэмжийг 20 мянган төгрөгөөр нэмлээ.
Дэндүү доромжилж байгаа юм биш үү. Бас Бондын хүүгээс болж бүгд өртэй боллоо. Шинэ төрсөн хүүхэд ч өртэй төрж байна гэдэг бол гамшиг” гэв. “Хотын хөрөнгийг шүүрэн шанагаар асгаж байна. Жишээ нь, хогны уут, рейлбус, хотоор тарьсан цэцэг, энэ тулгамдсан асуудал мөн үү. Нийгэм, нийслэлд ард түмний амьдрал доройтож ядарч байхад татварын мөнгийг дэндүү үрэлгэн зарж байна” гэж иргэн Эрэндэрэг хэлэв.