"Үндэсний өгөх өдөр"-т МЦХ компанийн хамт олон нэгдлээ
2014.11.04

"Үндэсний өгөх өдөр"-т МЦХ компанийн хамт олон нэгдлээ

Улсын асрамжийн газар нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 87 жилийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажлыг гүйцэтгэж байна. Тус асрамжийн газар 120 гаруй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 55 гаруй ахмад байнгын асаргаа сувилгаанд байдаг аж.

Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон 14 хоногийн хугацаатай аян өрнүүлж 11 сарын 1-нийг сайн үйлсийн аянд зориулахаар “Үндэсний өгөх өдөр” аянд нэгдэж “Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар”-аар айлчлан, азай буурлууддаа сэтгэлийн дэм бэлэглэхээр зорин очлоо.

Манай хамт олон Батсүмбэрийн Ахмадын асрамж, хөгжлийн төвд очиж үр хүүхдээ санаж, бэтгэрсэн ахмадуудынхаа нэг өдрийг инээд баяслаар дүүргэж, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллээ.

Ахмадуудад зориулан компанийн хамт олны зүгээс дулаан оймс, хувцас болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн гарын бэлгээ өгч, Дашчойлин хийдийн лам нарыг урьж ном хуруулан, мэргэжлийн үсчдээр үс будаж засах иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээс гадна компанийн залуус урлагийн тоглолт бэлдэх зэргээр тэдэнд багахан ч болов баяр баясгалан бэлэглэлээ. Мөн шинэ кино болон дууны CD, ном сонин сэтгүүлээр номын санг нь баяжууллаа.

Бидэнд сургаал номоо хайрлаж, сэтгэл зүрхээ уудлан ярилцсан азай буурлууд минь биднийг явахад ерөөл хайрлан үдэж өгсөн юм.