2025.07.01

Н.Батсүмбэрэл: Онцгой байдлын албан хаагчдын тоног төхөөрөмжийн хангамж, ажиллах нөхцөл байдал хэр сайжирсан бэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025/07/01ний хуралдаанаар "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асуув.

Онцгой байдлын албан хаагчдын тоног төхөөрөмжийн хангамж, ажиллах нөхцөл байдал хэр сайжирсан бэ? Онцгой байдлын байгууллагын хүртээмж хэр дээшилж байгаа вэ? 

Гадаад хэргийн сайдаас асууя. Гадаадад байгаа албан хаагчдын асуудлыг хэрхэн шийдэгдсэн бэ? Үүнийг 2025 оны төсвийн тодотгол дээр хэрхэн оруулсан бэ? Гадаадад байгаа байгууллагуудын шалгалтыг яаж хийж байна. Хүндрэл чирэгдэл хэр гаргадаг юм. 

Түүний асуултад, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нар хариуллаа.