Н.Батсүмбэрэл: Бид боловсролын салбарыг хөгжүүлж байж,урагшаа явах юм
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Эрхэм сайд П.Наранбаяр Их хурлын гишүүд танд үг хэлэх эрхтэй. Та Их хурлын гишүүдийн үгийг сонсох гэж сайд болсон юм. Эмэгтэй гишүүн үг хэлэхээр хар, яр гээд байх юм байхгүй. Ер нь бол сайдын суудлаас огцрох болзлоо хагацсан нөхөр шүү, Ерөнхий сайд Г.Занданшатар даргад хэлэхэд 2025 оны төсөв хэлэлцэж байхад үгсэн хуйвалдах замаар төсөв хулгайлах гэж оролдсон. Үүнийгээ буцаан татсан хууль давсан тушаал гаргасан, хэсэг гишүүд шүүмжилсэн. Зарим нь хамт сайд болчихсон кабинет нь сууж байгааг мартчихаагүй байлгүй. Улс төржсөн томилолт хийсэн. 2025 оны 1 сарын 31-ний өдрийн Б5 дугаар тушаалаар томилсон томилгоо нь хууль бус юм гэдгийг ТАЗ-ийн 2025 оны 5 сарын 30-ны Өдрийн 227 дугаар тогтоолоор баталчихсан байна. Үүнийгээ засаа гэдэг шийдвэрийг танд өгсөн байна.
Харамсалтай нь одоо хүртэл энэ мэтчилэн улс төржсөн, намчирхсан, бусдыг бүлэглэн шахсан томилгоо хийдэг байдлаа зогсоох ёстой. Энэ нөхөр олон мянган багш нарыг доромжилж, гүтгэж, урдаас нь мэдэмхийрч болохгүй. Багшийн их сургуулийг би төгссөн хүн. Бакалавр, магистр, докторын суралцсан хүн, ЭЕШ-ыг бүгд сошиалаар мэдэж л байна . Захын наймаа шиг 6 оноо нэмж өгье гэдэг яриа гарчихсан явж байгаа, энэ гудамжны яриа биш. Боловсролын бодлогын асуудал шүү. Энэ улс орны хөгжлийн том тулгуур, тэнхлэг цэг бол боловсролын салбар юм.
Бидний хөгжих, хөгжихгүй гол асуудал л боловсролын салбар. Энэ салбарыг хөгжүүлж байж, бид урагшаа явах юм. Тийм учраас Г.Занданшатар сайдыг томилогдоход энэ үгийг хэлж байсан. Боловсролын салбарын хүн сайд болж байгаа учраас энэасуудалдаа анхаарах ёстой гэж бодож байгаа юм. Хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой сайд нь П.Наранбаяр шүү. Т.Аубакир сайдаас асуух асуулт байна. Тэр ахмадын тэтгэврийн зээлийн асуудлыг яаралтай шийдэж өгөөрэй.

Сэтгүүлч