2022.08.30

Н.Наранбаатар: Боомтын хөгжлийн асуудлыг хариуцах хүнтэй болсон нь сайн хэрэг юм

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Боомтын сэргэлийн үндэсний хороо, түүнийг хариуцсан сайд орж ирж байгааг дэмжиж байна. Бид өнгөрсөн хугацаанд боомтынхоо асуудлыг орхисон. Нэгдүгээрт боомтын төлөвлөлт, дэд бүтэц, тээвэр логистик, хөгжлийн асуудал. Хоёрдугаарт боомтын нэгдсэн удирдлага, бүтэц зохион байгуулалт, ажлыг уялдуулж ажиллах, ажиллуулах шаардлага харагдаад байсан. Хуулийн төсөл дээр эдгээр асуудал орсон. Харин нэг зүйл нэмчихмээр байна. Боомтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг боомтын үндэсний хороонд байх шаардлагатай.

Боомтын үндэсний хорооны ажлын чиг үүрэгт боомтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, зөвхөн боомтын бүс нутагт олон байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах, ажлыг нь уялдуулах гэсэн чиг үүргийг нэмээд өгвөл хорооны үйл ажиллагаа тодорхой болно.