УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/30 ны хуралдаанаар "Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Батчимэг байр суурь илэрхийллээ.
Эдийн засгийн байнгын хороо бол эрхлэх ажлынхаа хүрээнд улсын төсөв хэлэлцэх, тодотгол хэлэлцэх мөн төсвийн гүйцэтгэлийн талаарх тайлан сонсох хамгийн гол үндсэн чиг үүрэгтэй. Гүйцэтгэлийг өнөөдөр бодитой дүгнэж, харж тэрнээсээ дараагийн төсөв тодотгол руу орох ёстой. Монгол улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотой Үндэсний Ерөнхий аудитор өнөөдөр томилогдсон байгаа. Энэ Ерөнхий аудитор бол энэ ажилд маш тодорхой байр суурьтай оролцох ёстой. Тэгтэл хурлаас хурал гээд гараад явсан шалтгаантай. 2023 онд хийсэн аудитын энэ дүгнэлтээр нийт 24 зөвлөмжийг хүргүүлсэн гэж байгаа. Бүрэн хэрэгжүүлсэн 9. Хэрэгжүүлэх шатандаа 6. Зөвлөмж хэрэгжүүлээгүй 9. Нийт ажлын хэрэгжилт нь 54,3%-тай. Энэ төсвийн сахилга бат төрийн санхүү ийм задгай сул, төсөвлөлт, төлөвлөлт ийм муу байхад өнөөдөр дараагийн тодотгол яриад сууж байхуу. Энэ байдлаа хэзээ засаж залруулах юм. Замбараагүй төсөвлөж байгаа байдал. Энэ санхүүгийн сахилга бат хангалтгүй байгаа дээр холбогдох байгууллагууд ямар дүгнэлт хийж цаашдаа ажиллах юм бэ? Өнөөдөр Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хараад сууж байна. Том зузаан ном шиг гишүүдийн уншиж мэдэх танилцах эрхэд хязгаарлалт хийсэн. Тулгаж өгдөг. Энэ тайланг хэлэлцэж байхад улсын төсвөөр хөрөнгө оруулалтын л хэрэгжилт хийсэн тайлан хэлэлцээд байна. Орон нутгийн төсөв. Тэнд хамаарагдах нийслэлийн засаг дарга байхгүй. Холбогдох хүмүүс байна уу? Өнөөдөр энд нийслэлийн засаг дарга байх ёстой. Энд маш олон зөрчил байгаа. Цаашид ер нь хэрхэн анхаарч энэ аудитын байгууллагын хийсэн дүгнэлтийг Сангийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам. Голлох чиг үүргийн яамнууд маш дүгнэлттэй ажиллахгүй бол цаашид төсвийн тодотгол хэлэлцэх ажил урагшлахгүй ээ. Бахь байдгаараа л байна.