2025.04.24

А.Ганбаатар: Улс төрчид "ОЛОН НИЙТИЙН ХАРДЛАГЫН СУБЪЕКТ" гэдгээ ойлгох ёстой! Ингэвэл тус хуулийн ҮЗЭЛ САНАА, ЛОГИК нь гараад ирнэ...

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Хэвлэлийн эрх чөлөөний тухай индексийн статистик надад байна. Судалгааны байгууллагуудаас бидэнд өгсөн юм.

  • 2023 оны байдлаар 88 дугаар байранд хэвлэлийн эрх чөлөө индекстэй байгаа юм. Энэ юу вэ гэхээр "асуудалтай" гэдэг категорид орж байгаа хэрэг.

  • 2024 онд 109 дүгээр байранд буюу "хүнд нөхцөл байдалтай" байна гэх.

1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль "сайн" хууль хэмээн бид ярьж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт нь өнөөдөр 0-тэй тэнцүү байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгтэй юу гэвэл "хэрэгтэй".Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа улс төрчид бид нар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ярихдаа нэг өнцгөөс хармаар байна.

Нэг ёсондоо, төрийн өндөр албан тушаалтан улс төрчид "олон нийтийн хардлагын субъект" гэдгээ ойлгох ёстой. Бид нар олон нийтийн хардлагын субъект шүү гэдгээ ойлгочихвол тус хуулийн үзэл санаа, логик нь гараад ирнэ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч нар олон нийт, улс төр, өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг хардах эрхтэй. Мөн янз бүрийн мэдээлэл тавих эрхтэй. Харин улс төрчид, өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө буруугүй гэдгээ л нотлох өнцгөөс хандах ёстой юм. Харин бид болохоор "энэ сэтгүүлч, энэ хүн намайг гүтгэлээ. Энэ хүнийг яаж шүүх вэ, ямар цагдаад өгөх вэ, ямар хуулиар хэрхэн шийтгэх вэ" гэдэг талаас нь хараад байна. Ингэж болохгүй!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан