
2025.04.22
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан боллоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан /2025.04.21/ болж байна.
Хуралдаанаар гишүүдийн санаачилсан, гар бие оролцож буй хуулийн төслүүд, ажлын хэсгийн ажлуудыг хэлэлцэж буй юм.
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.04.04-ний өдөр ирүүлсэн зөвшилцөх/;
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдтэй танилцлаа.
- “Монгол улсын хэмжээнд ноос, ноолуурын салбарын эргэлт түүний борлуулалт, худалдан авалт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл сонслоо.
- Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулагатай танилцлаа.
- “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон Төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх журмын талаар санал,дүгнэлт гаргаж, төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.