2025.04.24
Ц.Идэрбат: Сошиал орчинд тавигдаж буй мэдээ, мэдээлэл болон тролл хаягийн асуудлыг тодорхой зохицуулах шаардлагатай
УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын талаар гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:Сошиал орчинд ямар бодлого барих
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Олон ч удаа бас буцдаг юм шиг байдаг. Нийгэмд маш том сэдэв болж хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэлээ, 4 дэх засаглал гэж ярьдаг. Сошиал орчны асуудалд ямар бодлого барих ёстой вэ. Сошиалд сайн, муу тал бий. Мэдээлэл маш хурдан түгдэг, нэгддэг, нягтардаг.
2015 оноос хойш энэ фэйсбүүк, сошиал орчин энэ идэвхтэй болсноос хойш энэ 10 жилийн хугацаанд Монголын нийгэм ер нь юу болж буйгдүгнэдэг цэгнэдэг байх ёстой. Зүв зүгээр байж байгаа хүн дээр л утсаа нүүрэнд нь тулгаад л лайв хийгээд, өөрийнхөө хүссэн хариултыг авахыг хүсээд байгаа өөрийгөө хэвлэлийн ажилтан гэж ярих гээд байгаа тэр нөхдүүдийг яаж зохицуулах юм? Тролл хаягуудыг яах ёстой юм?
Түүний асуултад УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn