МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдын төлөөлөтэй уулзлаа
2023.12.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагчдын төлөөлөтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Малайз улсын Куала Лумпур хотноо 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Соробан сампин, цээж тооллогын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон Дорноговь аймгийн сурагчдыг эцэг эхийн хамт хүлээн авч уулзлаа.

Тус тэмцээнд Дорноговь аймгаас 7 сурагч оролцож, Гранд чемпион цом, Алтан цом, Мөнгөн цом тус тус хүртсэн байна.Монгол улсаа төлөөлөн оюун ухаанаа дайчлан амжилттай оролцсон хүүхдүүддээ баяр хүргэн амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ