МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Дэлгэрсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа
2023.10.30
Орон нутгийн хөгжил

Б.Дэлгэрсайхан гишүүн тойрогтоо ажиллалаа

Орон нутагт ажиллах хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2023.10.29/ Дорноговь аймгийн 300 гаруй төрийн албан хаагчидтай уулзаж байна.

Уулзалтаар:Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганаар баталсан хууль тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар 2024 онд Төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар төрийн албан хаагчдадаа танилцуулж байна. Мөн төрийн үйлчилгээг иргэддээ тэгш, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ажиллах, иргэдийг төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн талаар, ёс зүйтэйгээр ажил үүргээ биелүүлж ажиллах чиглэл өгч төрийн албан хаагчдад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, холбогдох хариулт шийдвэрийг өгч байна.


АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад залуу халуун насаа зориулсан ахмад буурлууддаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сайншанд сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн Т.Энхтүвшин болон аймгийн ЗДТГ /2023.10.29/ -тай хамтран хүндэтгэл үзүүллээ. Нутаг орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ШИНЭ МЭДЭЭ