МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллалаа
2023.11.11
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллалаа

12 сумын Засаг дарга, 63 багийн Засаг дарга нартай ЗДТГ-ын хурлын танхимд уулзлаа.

Уулзалтаар Төрийн албан хаагч нарын ёс зүй, хэм хэмжээний тухай болон намрын чуулганаар хэлэлцэж баталсан 2024 оны төсвийн тухай, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар, мөн 2024 онд Төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, санал солилцлоо.


АХМАДЫН АМРАЛТ СУВИЛАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Ахмадын ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 60 ортой ахмадын сувиллыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа.


100 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР, БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ 48 МОТОЦИКЛ ТУС ТУС ГАРДУУЛЛАА

Иргэдийнхээ таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн өнөөдөр /2023.11.11/ Дорноговь аймгийн 100 өрхөд өөдлөх амьдралын суурь болсон 5 ханатай өргөө цагаан гэрийг зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүлд гардууллаа. Мөн Сайншанд, Замын-Үүд сумдаас бусад 48 багийн Засаг дарга нарт мотоцикл гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ