http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ

Монголчуудын гүн ухааны бэлгэдэл болсон Соёмбын тухай зурагт тайлбар бүхий “Монгол Төрийн Соёмбо” номыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Монголын үндэсний музей болон цуглуулагч Б.Амарсанаатай хамтран эрхлэн гаргалаа.

Уг ном нь дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд 1000 бурханы тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Богдод өргөсөн “Сүх”, Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 орчим үзмэр, эд өлгийн зүйл багтсан аж.

Л.Мөнхбаатар "Өндөр гэгээн Занабазарын туурвисан Соёмбо үсэг нь өндөр төрийн сүлд болон залагдаж, тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийн илэрхийлэл болсон төдийгүй төрт ёсны бэлгэдэлт дүрс тэмдгийг шинжлэх ухааны арга зүйгээр судлах үүдийг нээсэн шавхагдашгүй судлагдахуун юм" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ