http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо
2021.11.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар санаачилж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ сургуулийн нээлт өнөөдөр /2021.11.23/ боллоо. Тус сургууль ашиглалтад орсноор нэг ээлжээр 480, хоёр ээлжээр 960 хүүхэд хичээллэх боломж бүрджээ.  

Тус багт сургууль, цэцэрлэг байхгүй улмаас хүүхдүүд хол зам туулж, цэцэрлэг, сургуульд хамрагддаг гэх санал, хүсэлтийг иргэд Л.Мөнхбаатар гишүүнд учирлажээ. Уг санал хүсэлтийг гишүүн хүлээн авч, улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг, 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн сургуулийг шинээр барьж, ийнхүү үүд хаалгаа нээжээ.

 Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор багш, ажилчид тохилог орчинд ажиллах, сурагчид эрүүл, тав тухтай орчин сурч, боловсрох нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөрөн сумын 14-р багийг дэд бүтцийн гурав дахь төв болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь энэ ажээ. Түүнчлэн 14-р багт улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай, орон нутгийн хөрөнгө оруулалтаар баг хөгжлийн төв, өрхийн эмнэлэг баригдаж ашиглалтад оруулаад байна. Мөн улсын төсвийн 9,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёл, спортын цогцолбор, 2,4 тэрбум төгрөгөөр 200 хүүхдийн дотуур байр, 500 сая төгрөгөөр Бизнес хөгжлийн төв, 1 тэрбум төгрөгөөр Ахуйн үйлчилгээний төв зэрэг бүтээн байгуулалт хийгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ