http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.02
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Хуулийн үр дагаврын судалгааг 5 жил тутам хийх ёстой байдаг

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудал олон жил яригдаж байгаа. 1995 онд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг УИХ-аар баталсан. Үүний дараа чөлөөт бүсүүдийн хуулийг тус тусад нь баталсан. Тодорхой үр дүнд хүрэхгүй өдийг хүрлээ. Тэгэхээр бид энэ хуулиа эргэж харах зайлшгүй шаардлагатай байна.

Хуулийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ үнэлгээ хийгдсэн үү?

Хуулийн үр дагаврын судалгааг 5 жил тутам хийх ёстой байдаг. Эл судалгааг одоо хийх нь зохистой юм биш үү?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ