http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23

Х.Болорчулуун: Арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг нийслэлээсээ гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол хүний Үндсэн хуулиндаа заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал байхгүй болсон. Энэ байдлаас зоригтой шийдвэр гаргаж байж гарахаас биш аядуу зөөлөн аргаар ч юмуу, хүмүүст таалагдсан байдлаар хандаад гарахгүй. Нийслэлийн удирдлагыг зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна, хууль тогтоомж гаргах бол Их хуралд оруулж ирэхэд цаг алдахгүй ажиллах хэрэгтэй.

Нийслэлийн захирагч Д.Сумьяабазар нийслэлийг татвартай болгоё гэж байна. Нийслэлийн иргэнийг татвартай болговол нийслэлд албан ёсоор шилжиж ирэхгүй мөртлөө амьдраад байх хүн зөндөө бий болно. Одоо бол нийслэлд амьдардаг хүмүүсийн 30 орчим хувь нь тийм байгаа байх, ойролцоогоор бодоход.

Улс орнуудын хөдөө рүү шилжиж амьдардаг, хөдөө орон нутаг мужууддаа амьдардаг боломжийг сайн судлах хэрэгтэй. Сөүл ч тэр, Берлин ч тэр мужуудаасаа бензин нь 20 хувиар үнэтэй байдаг. Дагаад суурь зүйлсийнх нь үнэ нэмэгдэнэ. Хөдөө рүү шилжинэ, хөдөөд амьдрах шилжилт хөдөлгөөн бий болно. Ийм эдийн засгийн хөшүүргийг хэрэглэх хэрэгтэй байна. Бээжин хот 10 жилийн өмнө ямар их бохирдолтой байлаа. Үйлдвэрлэлийг гаргасан.

Ялангуяа бид нар хөдөө аж ахуйн арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг нийслэлээсээ гаргах хэрэгтэй. Ноолуурыг бол нэгт тансаг хэрэглээ, хоёрт нэгэнт баригдсан үйлдвэр учраас гаргахад хүндрэлтэй. Тэгэхэд хөдөөнөөс арьс шир, ноос ачиж ирээд Туулыг бохирдуулж энд ажиллаж байгаад эргээд аймгуудын боомтуудаар гарч байна. Илүү зардал гарч байна гэх мэтийн эдийн засгийн хөшүүргүүдийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй гэдгийг хэлье.

Импортын машин байна. нийслэлд явах эсэх, явсан ч яаж явах гэх мэтийн зохицуулалт гэх мэтчилэн нийслэлийн удирдлагууд хийхээр төлөвлөсөн дорвитой алхам, шийдвэрүүд байна вэ гэдгийг асууя.

ШИНЭ МЭДЭЭ