МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.16
Зам, Тээвэр

Х.Болорчулуун: Эрүүл мэндийн салбарт түргэн шуурхай, бага зардлаар үйлчилдэг онгоц зайлшгүй шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар   Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Гаалийн татварыг нэмж байж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах ёстой. Хийж чаддаггүй зүйл, тухайлбал онгоцыг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх нь зөв л дөө. Онгоцны татвар, гаалийн татварыг чөлөөлснөөрөө хүлээгдэж байгаа орж ирэх онгоцууд, хувийн жижиг оврын онгоцууд хэр байдаг юм бэ? Макс гээд том онгоц авсан гэсэн, ахиж том онгоц авах асуудал байхгүй байх. Төлөвлөгөөнд тусгагдаагүй.

Өргөн дэлгэр нутагтай Монгол Улсын хувьд жижиг онгоцуудыг сайн оруулж, хүнд сурталгүй зөвшөөрлийг нь өгч, нислэгийг нь хийлгэж баймаар байна. Автомашины ослоор жилд 500-аад хүн нас барж байна. Харин жижиг оврын онгоц том газар нутагтай манай орны хувьд хэрэгтэй.

Ялангуяа эрүүл мэндийн салбарт хүн бие нь муудахад түргэн шуурхай үйлчилдэг, бага зардлаар үйлчилдэг онгоц зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутаг, зах хязгаарын аймгуудаас хүнд өвчтэй хүмүүсийг татахад нэг онгоцны нислэг 20 сая төгрөг байна. Жишээ нь, Дорнод яваад ирэхэд.

Цаашдаа хүлээгдэж байгаа, оруулж ирэх онгоцны тоо ямархуу байна хэлж өгөөч. Ер нь одоо зах хязгаарын аймаг, Дорнод аймагт онгоц үргэлж явдаг байсан, больсон. Явуулж өгөөч ээ. Зам тээврийн яамныхан. Наадах тамын -50 гээд газарт хүмүүс аваар осолд орж амь насаараа хохирлоо шүү дээ. Тэгэхээр зам дээрээ ч анхаарах хэрэгтэй байна. Онгоц явуулж өгөөч. Ийм хүсэлтүүдийг иргэдээс тавьдаг юм.

Х.Болорчулуун гишүүний асуултад Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ