МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.10
Эрчим хүч

Х.Болорчулуун: Хэвийн бизнес 7-10 жилийн дотор өртөгөө нөхөж байж үр ашигтай явдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Аливаа зээлийг авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын өртөг 270 сая доллар. Нүүрснийхээс 3 дахин өндөр өртэгтэй байна. 19 жилийн дотор өртөгөө нөхнө гэжээ. Энэ бол бизнес биш шүү. Хэвийн бизнес 7-10 жилийн дотор өртөгөө нөхөж байж үр ашигтай явдаг. Үүнийг юу гэж харж байна вэ?

Хөрш орнуудын тусламж нэрийдлээр зээл өгдөг бизнес заримдаа хэрээс хэтэрч байна.

Олон улсын жишгээс харахад усан цахилгаан станц барих өртөг өндөр байна. Яагаад ийм байна вэ?

Байгаль орчинд учруулах хор нөлөө хэр их гэж тооцоолсон бэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ