http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.23
Барилга, Хот байгуулалт

Х.Болорчулуун: Хот төлөвлөлтийн асуудлыг Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан уу?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөлт, тэдгээрийн уялдаа холбоог хангах баримт бичиг болж байгаа юм. 

Улс орны хөгжлийг гаднаас нь хараад мэдэж болдог. Жишээлбэл, ард иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хэр зэрэг бүрдүүлсэн эсэх, хот тохижилт, барилга төлөвлөлтийг хэрхэн шийдсэн зэргийг дурдаж болох юм.

Хот төлөвлөлтийн асуудлыг Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөгч хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ