http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Өвчлөл өндөр байгаа нь вакцинжуулалт үр дүнгээ өгөхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа. 

Монгол Улс нэг хэсэг ковидын халдварын тархалтаар дэлхийн 200 улс орон дотроо байхгүй таван орны нэгдүгээрт багтаж байсан. 2019-2020 оны ханиадыг ковид биш гэж үздэг. Би бол ковид гэж боддог. Тэр үед оношлуур хөгжөөгүй байсан. Өнөөдөр нас баралт, өвчлөлөөр дэлхийд дээгүүр явж байна. Бид зээл аваад мөнгө зараад л байгаа боловч үр дүн муутай байна. 

Өнөөдөр гэхэд л 40 сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн  зээл авч оношилгоо, эмчилгээ худалдаж авахад зарцуулахаар төлөвлөж байна. Таван ихнаядыг одоогийн байдлаар зарцуулаад байгаа. Үр дүн үнэхээр муу. Би нэг зүйлд харамсаж явдаг. Манайх бусад улс шиг нэг вакцин тариагүй. Дөрвөн өөр улсын дөрвөн өөр шинжлэх ухааны ололтыг ашигласан, үр дүн нь өөр вакциныг хэрэглэж нарийн гаргасан үр дүн байхгүй байгаа. Нэг ёсондоо туршилтын туулай болсон. 

Бид ард иргэддээ газар газрын вакциныг туршилтын туулай болгоод хийчихлээ. Үүний харицлагыг эрүүл мэндийн яам, засгийн газар хариуцах ёстой. Герман Улсад зөвхөн дархлаанд найдах ёстой гэдгийг хэлж байна. Ялангуяа хүүхдийн хувьд. Хүүхдийг уламжлалт аргаар 3 хоног эмчилж эдгээсэн байна. Манай улс шиг вакцинд найдахгүй байна. 

Шинжилгээнд өдөрт 400-500 сая төгрөг зарцуулж байгаа юм уу? Онгоцноос буугаад ирэхэд л шинжилгээ авна гэж оочирлож байна. Төсвийн тодотголоор шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөсөн. Мөнгийг харамгүй зарж байгаа. Үр дүн маш муу байна. 

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ