http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

Л.Мөнхбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэр бие даасан хуультай

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонслоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"УИХ Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тууштай дэмжиж байгаа. Тодорхой төсөлд зориулж бие даасан хууль гаргадаг тохиолдол байдаггүй. Гэхдээ энэ үйлдвэрийг байгуулах нь Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн хувьд чухал учраас хууль баталж өгсөн. Хуулийн хэрэгжилтийг байнгын хороо тодорхой хугацааны давтамжтай мэдээлэл сонсох ёстой. 

Танилцуулгыг харахад цар тахлын хүнд үед байгаа ч ажил нь урагштай явж байна гэж ойлголоо. 3 зүйлийг тодруулмаар байна.

- Засгийн газраас журам гарах хэлж байсан. Энэ журам гарсан уу? Гарсан бол захиргааны процессуудыг нэлээн хөнгөвчилж өгөх юм байна гэж ойлгосон. 

- Газрын тосны хайгуул, ашиглалт хийх эрхийг хуулиар олгосон. Энэ чиглэлд хийгдэж байгаа бодит ямар ажил байна вэ?

- 2024 онд үйлдвэр ашиглалтад орно. Одоо 930 мянган тонн газрын тос гарч байгаа. Үүний 890 орчимыг нь экспортлож байгаа юм байна. 1,5 сая тонн хүргэхэд ямар хамтын ажиллагаа шаардлагатай байгаа вэ? Ийм боломж байгаа юу?"

Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ