http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шав тавилаа
2021.09.28
Эрүүл мэнд

Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шав тавилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж буй билээ. Тэрээр тойрогтоо ажиллах үеэрээ Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн шавийг тавилаа.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв нь 1927 онд үүсгэн байгуулагдсан 40 эмч, ажилтан ажиллаж, жилд давхардсан тоогоор 13137 хүнд үзлэг оношлогоо хийж, 343 хүн хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй, анхан шатны эмнэлгүүдийн нэг юм.

Одоогийн ашиглаж байгаа байр нь 2012 онд ашиглалтад орсон 2 давхар 19 өрөөтэй байр бөгөөд өрөө тасалгааны хүртээмж муу, хуучин, эмнэлгийн шаардлага хангахгүй байрыг ашиглаж байна.

Иймд Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн 882 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо.

Энэхүү өргөтгөлийн барилга баригдсанаар эмч, ажилчид ая тухтай орчинд ажиллах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд маань орчин үеийн стандартад нийцсэн орчин, нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

Цэцэрлэг суманд өнгөрсөн хугацаанд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ямаатын заставын байр, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Холбооны байр, 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабель, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуун мод багийн Их амны даваанд Үүрэн холбооны дахин дамжуулах станц, түргэн тусламжийн авто машин 2 ширхэг, багийн эмчийн 7 мотоцикл зэрэг хөрөнгө оруулалт хийгдээд байна.

ШИНЭ МЭДЭЭ