http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төмөрбулаг, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллалаа
2021.09.27
Орон нутгийн хөгжил

Төмөрбулаг, Шинэ-Идэр, Жаргалант сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумдын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар сумдын цаашдын хөгжил болон тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо.  

Cумдын удирдлагуудын зүгээс малын нэмэгдэл тэжээлийн нөөц бүрдүүлэх замаар бэлчээрийн даац, ачааллыг бууруулах үүднээс малын ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Малчдын оролцоотой тариалалт хийснээр малчид тэжээл тариалах дадлага, туршлага олж авна.

Түүнчлэн, цаашид аж ахуй эрхлэхэд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх, аж ахуйгаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болох тул Шинэ хөдөө төслийн хүрээнд шаардлагатай техник хэрэгслээр дэмжиж өгөхийг хүсэж байлаа. Мөн Төрийн байгууллагууд болон эмнэлгийн тоног төхөөрөмж олон жил ашиглагдаж хуучирч муудсан тул шинэчлэх шаардлагатай байгаа талаар санал тавьж байсан юм.

Уулзалтын төгсгөлд Хөвсгөл аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төмөрбулаг, Тосонцэнгэл, Галт, Жаргалант сумдын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Л.Мөнхбаатар гишүүний зүгээс гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ