http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна
2021.09.17

Хөвсгөл аймагт боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байгаа билээ. 

Хөвсгөл аймагт 2020 онд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 39 байгууллагад улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн, хүлээлгэн өгчээ.

Харин энэ онд Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 66 байгууллага хамрагдаж байна. Ингэснээр нийт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 105 байгууллагад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

Мөн бага насны хүүхдийн сонсоод ойлгох чадварын ялгаатай байдлыг үлгэрээр дамжуулан хөгжүүлэх 12 сая төгрөгийн үнэ бүхий тоглоом, хэрэгслийг Мөрөн сумын 1, 3, 4 дүгээр цэцэрлэгүүдэд гишүүний зүгээс хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ