http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдад ажиллалаа
2021.09.17

Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдын төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Cумдын удирдлагуудын зүгээс хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдийг техник, тоног төхөөрөмжөөр хангах, усжуулалтыг шийдвэрлэн худаг гаргах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар чанаргүй баригдсан барилгын гүйцэтгэгч компанид хуулийн хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зэрэг саналыг гаргаж байлаа.

Мөн алслагдсан багуудад цахилгааны шугам татагдсан боловч трансформатор байхгүйгээс иргэд цахилгаангүй байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байсан юм.

Уулзалтын төгсгөлд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Их-Уул, Тосонцэнгэл, Рашаант сумдын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ