http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт шинэ төсөл хэрэгжиж эхэллээ
2021.09.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөвсгөл аймагт шинэ төсөл хэрэгжиж эхэллээ

Хөвсгөл аймагт улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шинэ хөдөө, Хөвсгөл дэд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Дэд хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нээлээ.

Шинэ хөдөө төсөл нь иргэдийг ажилтай, орлоготой болгох, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Шинэ хөдөө төсөл эхний ээлжид Тариалан, Их-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оноос бусад сумдад хэрэгжихээр төлөвлөж байгаа юм.

Төслийн хүрээнд нийт 234 үхрийг Хөвсгөл аймгийн үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулах зорилгоор хүлээлгэн өгсөн бөгөөд герефорд үүлдрийн 4 бух, сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээгээр цөм сүргийг бүрдүүлж, малын хашаа, худаг гаргаж, өвс тэжээлийн баазыг бүрдүүлээд байна. Мөн 40 бүл зөгийг Тариалан, Рашаант сумын зөгийчдөд хүлээлгэн өгчээ.

ШИНЭ МЭДЭЭ