http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Болорчулуун: Хотын гэрэлтүүлэг, хогны асуудал аймаг, хотын дарга нарын аж ахуйч, ажил хэрэгч, бүтээлч чанарын нүүр царайг илтгэнэ
2021.07.05
Орон нутгийн хөгжил

Х.Болорчулуун: Хотын гэрэлтүүлэг, хогны асуудал аймаг, хотын дарга нарын аж ахуйч, ажил хэрэгч, бүтээлч чанарын нүүр царайг илтгэнэ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Чойбалсан хотын гэрэлтүүлэгт анхаарал хандуулж ажиллахыг удирдлагуудад нь сануулж дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрээр:

Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр шөнийн харанхуйг гийгүүлж хотоо гэрэл гэгээтэй болгох асуудалд зоримог алхам хийсэн. Ямартаа хил гарахаар өөр аймгаас хөдөлсөн иргэн замд унтаад Чойбалсанд сэрмэгцээ Манжуурт ийм хурдан ирчихэв үү? Ямар сайхан өдөр шиг шөнөтэй хот вэ? гэж уулга алдсан гэлцдэг.
Харин өнөөдөр тэр гэрэл гэгээ алаг цоог болж бүдгэрчээ. Чойбалсан хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцсан Гэрэл сэтгэмж ОНӨААТҮГ хотын харьяаллаас гарч аймгийн мэдэлд очсон гэнэ.
Аймаг хотын дарга хэдийгээр улс төрийн шийдвэрээр сонгогддог хэдий ч хийж хэрэгжүүлэх ажил нь ямагт аж ахуйн шинж чанарыг агуулж, аймаг хотоо цэвэр цэмцгэр, цэгцтэй төлөвлөлттэй хөгжүүлж, хэдий чинээ ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд сайхан амьдруулах боломж нөхцлөөр хангана, тэр хэмжээгээр түмний итгэлийг хүлээж байдаг.
Хотын гэрэлтүүлэг, хогны асуудал, гудамж замын цэвэрлэгээ арчилгаа тэр бүхэн бага их гэлтгүй “аймаг хотын" даргын аж ахуйч, ажил хэрэгч, бүтээлч чанарын нүүр царайг илтгэнэ. Тийм учраас хэвлэл сошиалд өдөр бүр эрээвэр хураавар жижиг зүйл тавихаас илүүтэйгээр бүтээлч ажлыг эрхэм болгон ажиллацгаая.‼️

хэмээн уриалсан байна.

ШИНЭ МЭДЭЭ