2021.06.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Болорчулуун: Хуультай ганц баяраа хийх эсэхийг Засгийн газар биш УИХ-аар хэлэлцэх ёстой байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

"Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэнэ гэж найдаж байсан. Баяр баярын дундлаас хуультай ганц баяр нь наадам юм. Гэтэл Засгийн газраас орон нутгийн наадмуудыг хориглосонд иргэд бухимдаж байна.

Баяр наадмын хуультай байхад Засгийн газар бус УИХ-аар хэлэлцэн шийдэх ёстой гэж бодож байна. Энэ ямар учиртай вэ?

Морин уралдаан хамгийн олон аюултай байна. 100 жилийн ойгоороо олон олон аймгийн хурдан морьд ирнэ. Хүүхдүүдийн цус нулимстай ой болох вий гэсэн эмээлт байна. Тиймээс аймгуудын наадамыг хойшлуулаад байдал гайгүй болох үед хийх боложгүй юм уу?"

Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ