http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан ХХААХҮЯ-ны мэдээлэл сонслоо
2021.06.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан ХХААХҮЯ-ны мэдээлэл сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

Хуралд байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Б.Бейсен, Д.Батжаргал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар биечлэн оролцсон бол бусад гишүүд цахимаар хуралдаанд оролцлоо.

Хуралдааны эхэнд Малчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан ХХААХҮЯ-ны сайдын мэдээлэл сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

Дараа нь БОХХААБХ-ны Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагааны тухай 2020 оны 10 дугаар тогтоолын биелэлтийн тухай ХХААХҮЯ-ны сайдын мэдээлэл сонслоо. 

ШИНЭ МЭДЭЭ