http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Болорчулуун: Чадваргүй компанид тендер өгч, орон нутгаа хохироож болохгүй
2021.06.02
Барилга, Хот байгуулалт

Х.Болорчулуун: Чадваргүй компанид тендер өгч, орон нутгаа хохироож болохгүй

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж багаагаас гадна асуудал дагуулсан ажлын талаар ч багагүй шүүмжлэлтэй хандаж байгаагийн нэг нь чадваргүй компанид тендер өгч орон нутгаа хохироож буй асуудал. 

Ийм нэгэн жишээг Х.Болорчулуун гишүүн хөндсөн байна. Гишүүн өнгөрсөн жил Дорнод аймгийн ЗДТГ-аас зарлаж, явуулсан Булган сумын Соёлын төв барих (1.617 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй) тендерт О.Хүрэлбаатар захиралтай “Талын сувд” ХХК шалгарч, 2021 оны 7-р сард ашиглалтад оруулах гэрээ байгуулсан нь ямар ч үр дүнгүй ажил болж байгаад хатуухан шүүмжлэлтэй ханджээ.

Тэрээр  

Энэ ажлыг газар дээр нь очиж танилцахад барилгын суурийг хагас дутуу ухаж, 2 машин тоосго буулгаснаас өөр ямар ч ажил хийгээгүй байна. Иймээс өнгөрсөн жил Улсын төсөвт урьдчилгаа болгож тавигдсан 231 сая төгрөг нь гүйцэтгэлийн хоцрогдлын улмаас буцаан татагджээ. 

 

Гэрээнд заасны дагуу үлдэгдэл санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж батлуулсан боловч гэрээ дуусах 7-р сар хаяанд ирчихээд байхад газар дээрээ манаачаас өөр хүн алга. Тус компани гэрээт хугацаанд ажлаа дуусгаж чадахгүй нь тодорхой байгаа учраас энэ жилийн төсөв ч буцаан татагдах нь тодорхой болж байна. 

Тус компанитай нэгэн зэрэг ажил эхлүүлсэн хэд хэдэн сумын соёлын төв, цэцэрлэг, дотуур байрны барилгууд хуваарьт хугацаандаа хийгдэж байна.

Аймгийн удирдлага, ЗДТГ юуны учир урьд өмнө нь Улсын төсвийн томоохон ажил хийж байгаагүй ийм компанид тендер өгч аймаг, орон нутгийг хохироож байна вэ? Гэсэн асуултыг тодорхой албан тушаалтанд тавиад байгаа юм.

Нутгийн ард, иргэдийн хувьд ч ч “Чадваргүй компанид тендер өгч орон нутгаа хохироож буй” энэ  асуудалд хариуцлага ногдуулж, ийм алдаа дахин давтахгүй байхыг сошиалаар идэвхитэй илэрхийлсэн байна.

Х.Болорчулуун гишүүний хувьд саяхан тойрогтоо  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт ажилласан. 

Ингэхдээ амлалт хүлээлт дагуулсан Чойбалсан-Хавиргын 130 км авто замыг 2-3 н жилийн дотор Улсын төсөв болон бусад эх үүсвэрээр  барьж дуусгах талаар болон Чойбалсан хотын 3-р багт барих 1800 айлын орон сууцны дэд бүтцэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг Улсын төсвөөр санхүүжүүлж Дорнодын барилга бүтээн байгуулалтад дэмжлэг  үзүүлэх, Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөл, Нисэх буудлыг Олон улсын 4С зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлэх талаар асуудлуудыг газар дээр нь шийдвэрлүүлсэн билээ.

 

Тэрээр нутаг орныхоо хөгжлийн төлөө санаа тавьж ажиллахаас гадна хууль санаачлах, түүнийг батлах, хэлэлцүүлэгт оролцох үндсэн чиг үүргээ ч сайн биелүүлдэг гишүүдийн нэг. Мөн Оюу толгойтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлдэг идэвхитэй цөөхөн гишүүдийн нэг байсан, тийм ч учраас Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллаж байна. 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Х.Болорчулуун нарын гишүүдийн саналаар уул уурхайн уртын ээлж буюу жасаагаар ажиллагсадын ажиллах, амрах хугацаа 14/14 хоног хувилбараар тусгагдаад байгаагаас гадна тэрээр нэр бүхий гишүүдийн хамтаар Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах хуулийн төсөл санаачилж, өргөн барьж, одоо хэлэлцэгдэж байна.

Мөн Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд ч тус хороогоо сайн ахлаж, салбар хариуцсан ажил дээр идэвхи, санаачлагатай ажиллаж цаг үеийн асуудлыг нааштай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.

Тэрээр нийслэл хотыг түгжрэлээс гаргах нэг гарц нь арваад жилийн өмнө хэлэлцэж батлаад мартагнасан БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХУУЛИЙГ бодит ажил болгон зоригтой хэрэгжүүлье. Ингэж чадаж гэмээнэ төв рүү тэмүүлэх их нүүдэл зогсож, төр төсвийн данхайсан үргүй зардал арилж, ардчилал чөлөөт нийгмийг амжилттай хөгжүүлж байгаа хөгжингүй орнуудын жишгээр УЛС ОРОН маань хөгжин цэцэглэх болно гэдгээ өөрийн цахим хуудсаараа илэрхийлээд амжсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ