http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аварга тариаланчид шагналаа гардан авлаа
2021.05.25
Орон нутгийн хөгжил

Улсын аварга тариаланчид шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Л. Мөнбаатар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Энхбулган” ХХК-д "Улсын аварга тариаланч хамт олон" шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. 

“Энхбулган” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж газар тариалангын салбарт 25 жил үйл ажиллагаагаа явуулж, 15 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, техникийн шинэчлэлийг шат дараатай хийж  байгаа бөгөөд сүүлийн 3 жил 630-1050 га талбайд тариалалт хийж 950-2635,5 тн ургац хураан авсан байна. Тус аж ахуй нэгж нь өндөр уулын бүсэд тохирох үр сортыг үржүүлэх талаар эрдэм шинжилгээний байгууллагатай олон жил хамтран ажиллаж, үрийн шинэчлэл хийж, нутагшсан үрээр тариалах хөрсний үржил шимийг сайжруулах, органик бордоо хэрэглэх зэрэг арга хэмжээг тогтмол хийж байгаа шилдэг аж ахуйн нэгж юм. 

undefined

Улсын аварга тариаланч хамт олноор гурав дахь удаагаа шагнуулж байгаа Г.Байгаль захиралтай “Энхбулган” ХХК-ийн улсын аварга тариаланч хамт олонд Л.Мөнхбаатар гишүүн баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шижирговь” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Батбаярт “Улсын аварга тариаланч” шагналыг гардуулан өглөө. 

 В.Батбаяр нь 1985-1988 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-ийг трактор комбайнчны мэргэжлээр төгссөнөөс хойш газар тариалангийн салбарт тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг ажилтан юм. 

Тэрээр өнгөрсөн жил 450-580 га талбайд үрсэлгээ, 550-800 га талбайд уринш, комбайнаар 400-520 га талбайд ургац хурааж, нэг га талбайгаас 19-31 цн ургац хураан авсан амжилтаараа “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртжээ.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Дашдаваа овогтой Лхагвасүрэнгийн гэр бүлд “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуягын хамтаар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж 12 хүнийг ажлын байраар хангаж, малгүй иргэдийн малжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Д.Лхагвасүрэн нь 31 жил мал маллаж байгаа бөгөөд 2012 онд “Сумын сайн малчин” 2014 онд “Аймгийн сайн малчин”, 2018 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар тус тус шагнагдсан тэргүүний малчдын нэг юм.

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллан “Улсын аварга малчин өрх”-өөр шалгагдсан Д.Лхагвасүрэнгийн гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Монгол малын арвин цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай

ШИНЭ МЭДЭЭ