http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.28
Хууль, эрх зүй

Х.Болорчулуун: Зээлийг үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,27/ хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Төсвийн дутууг нөхөх болон төсөв дэмжих зээлээс тал мөнгө нь хасагдчихсан байгаа юм. Мөн энэ зэээлээс Хүүхдийн сар бүр олгодог мөнгийг өгөх төлөвтэй байна. Гэхдээ зээл аваад халамж хэлбэрээр тараах нь байж болохгүй хэрэг, асуудал бүрийг ковид халдвартай холбож байгаа ч нэгэнт шийдчихсэн мөнгийг авахаас өөр сонголтгүй болжээ.

Тиймээс  цаашид иймэрхүү байдлаар зээл авч халамжийн мөнгө өгөхгүй байх тал дээр сангийн сайд ажиллах, эргэн төлөгдөхгүй учир анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Монгол улсын хэмжээнд өр их хэмжээний түвшинд очиж байгаа юм. Тодруулбал Хүрэлбаатар сайдын үед өр төлөгдөв гэсэн тамга дарж байсан, тэгвэл 28-30 мянган доллар улсаас гаргалаа. Өр нэмэгдэх асуудал санаа зовоож байна.

ШИНЭ МЭДЭЭ