http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.23
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Хуулийн хугацааг 5 жилээр сунгаад явъя гэсэн гишүүдийн саналыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн материал 2008 оноос хойш 10 гаруй жил Гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Харин өнгөрсөн жил энэ хуулийг ярьж чадаагүй. Өнөөдөр хил дээр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж маш их орж ирээд, гацсан байна.

Энэ газар тариалалтад нөлөөлж магадгүй. Хөдөө аж ахуй өрөө маш бага ашиг нь дээр ажилладаг. Бүх улс орон энэ салбараа дэмжиж явдаг. Бид 6 сарын хугацаатай хуулиа сунгаж хэрэггүй. Харин 5 жилээр сунгаад явъя гэсэн гишүүдийн саналыг дэмжиж байна.  

ШИНЭ МЭДЭЭ